Бага байхдаа үздэг байсан хөөрхөн хүүхэлдэйнүүдийг орууллаа... Цаанаа нэг л гоё дурсамж сэргээсэн байдаг даа ^^
Обезьянки
Таван айхтар сахилгагүй хүүхэдтэй эх сармагчингийн тухай өгүүлдэг энэ хүүхэлдэйн кино их хөгжилтэй. Ядаж байхад ээж нь үнэхэээр утгаараа SUPER...хэхэ энэ хүүхэлдэйн киног мэдэхгүй 90-д оныхон гэж байхгүй байхаа.
Попугая Кеша
Их хөөрхөн тотины тухай гардаг хүүхэлдэйн кино. Гэрээсээ оргоод л... Ийм тотьтой болох юмсан гэж их мөрөөддөг байж билээ. Магадгүй шувуу барьж үзэх хүсэл маань үүнтэй холбоотой байсан байх.
Чебурашка и Крокодил Гена
Чи-ба-руш-ка гээд л орилдог байж билээ... Ялангуяа доор байгаа анги дээр нь гардаг нэг хэсэг дээр Гена матар бүх ачааг үүрч байна гэхээр нь Чебурашка би ачааг нь барья та намайг тэврээд явчих гэдэг хэсэг нь ерөөсөө мартагддаггүй юм.
Ну Погоди
Миний мэдэхийн хамгийн их гардаг байсан одоо ч үе үе гардаг хүүхэлдэй... Хичнээн үзсэн ч уйддаггүй л юм даа... ^^
Винни Пух
Хамгийн эгдүүтэй хөөрхөн баавгай... Винни пухыг би гэхдээ бараг үзэж байгаагүй ээ. Гэхдээ л эгдүүтэй гэдгийг нь мэдээд байдаг байсан л юм даг.
Малыш и Карлсон
Карлсонтой болохыг ч мөрөөддөг байсан даа... Бас карлсонтой нээх хөөрхөн шоколад байдаг байж билээ....
Спокойной ночи, малыши!
Энэ нэвтрүүлгийг үзэж байгаагүй хүүхэд гэж байхгүй байхаа... Энэ хэсгийг нь үзээд л унтдаг байлаа шүү дээ... Одоо бодохнээ энэ дуу, энэ дүр зургууд зүүдтэй минь холбодог байж дээ...
No comments:
Post a Comment