Багадаа их сонсох дуртай байсан боловч яг ямар дуучин дуулаад байсныг нь сайн мэддэггүй байсан дуунуудаа одоо мэддэг болсоон гэж... хэхэ Ямар ч байсан бүгдээрээ лав их л гоё дуунууд байсан... Одоо ч гэсэн... ^^
Natasha Bedingfield- Unwritten
Энэ дуу сүүлд Пантений рекламны дуу болчихсон байна лээ... гэхдээ их гоё утгатай дуу... Ялангуяа зуны бороотой өдөр сонсвол ч...
Сонсоход гоё байдаг байсан ч сүүлд үгийг нь мэддэг болоод ирсэн жоохон гутранг дуу байна лээ... тэхдээ ер нь үнэний хувьтай л юм даа.
Хэд хэдэн удаа сонсч байсан болохоор дууны нэр дуучныг нь ч мэддэггүй байж билээ. Сүүлд л мэддэг болсон... төгөлдөр хуурын аялгуу нь их гоё ооо...
Горилаз хамтлагийн анхны дуу буюу клип нь... Энийг нь багадаа үзээл шууд дуртай болж билээ... гоё хамтлаг гэдэгтэй санал нийлэхгүй хүн бараг байхгүй байх аа... дуучид нь яг ямархүү хүмүүс байдагийг нь би одоо ч мэдээгүй ээ. Мэдэхийг ч хүсдэггүй юм. ^^
Энэ дууны клипийг нь их сайн санадаг. Ямар хамтлагийн ямар дуу байсныг нь сүүлд Трон киног үзээд л мэдсэн дээ. Одоо ч гэсэн үзээд уйддаггүй.
Daft punk- One more time
Around the world, энэ дуу 2-г нэг хамтлагийнх гэдгийг бүр зүүдлээчгүй байсан чинь... Клип болон дуу нь тэс өөр өнгө аястай болохоор тухайн үед зурагтаас үзэхээс цааш англи хэл ч мэддэггүй байсан юм чинь яаж ч мэдэхэв дээ... хэхэ энэ цуврал аниме-ээр хийсэн клипүүдийг нь сүүлд бүгдийг нь олж үзсэн... Их гоё юм байна лээ.
Энэ дууны клипийг бодож бодож ямар дуу байсан юм бол гээд хайгаад үзсэн чинь Корн сонсдог болж таарсан. Тэр үедээ уг нь нэг дажгүй л цоглог дуу байдаг санагдсан чинь овоо хүнд дуу сонсдог байсан юм байна лээ... :-P
No comments:
Post a Comment