Wednesday, November 7, 2012

COSMIC LOVE... Darkness... Such a strange, unique, feelings...


Өнөөдөр Florence and the Machine-Cosmic Love-т яагаад ч юм нэг л дуртай болчихоод хэд ч сонсчихов доо... Ер бусын, маш гоё мэдрэмж төрүүлэх юм...

Бүх зүйл нэг л өөр, ер бусын харагдаад... Энэ агаар, энэ гудамж, энэ л машинууд... Яг л багын цагаахан дурсамж тодрох шиг... Сэтгэл гэгэлзээд л... Ийм өдрүүд урьд нь тохиолдож байсан юм шиг. Тохиолдох тохиолдохдоо хэд хэд тохиолдсон ч юм шиг... Энэ л агаараар яг урьд нь амьгалж байсан мэт... энэ агаарын амт нэг л дотно дурсамж сэдрээж, сэтгэл догдлоно....


Зүгээр  л нүдээ анихад энэ дуунд, энэ дууны үгстэй цуг харанхуйд уусан орох мэт... Тэр л харанхуйд тэр нэг хүн.. тэр л миний.........
Би түүнийг хэн гэдгийг мэдэхгүй.... Юу ч байхгүй харанхуйд тэр хүн.... ТЭР Л ХҮН....
Би чамайг мэдэрч байна... чиний зүрхний цохилтыг, чамайг бүхэлд нь мэдэрч байна....
ЧИ ХЭН ЮМ БЭ???.... үгүй ээ битгий хэл... би мэдэхийг хүсэхгүй байна, одоохондоо...
чи намайг мэдэрч байгаа болов уу...?
Яг л би чамайг мэдэрч байгаа шиг... намайг харахгүйгээр, сонсохгүйгээр, хүрэхгүйгээр.... ямар ч л байсан таван мэдрэхүй биш... тиймээ СЭТГЭЛ ЗҮРХЭЭРЭЭ...
Би чамд хайртай...
Хэн ч байж болох, магадгүй хэн ч биш байж болох... эсвэл бүр огт байхгүй чамд... үүрд биш зуурд ч биш... яг энэ л мөчид л... чамайг хайрлая... хэнийг ч урьд нь хайрлаж байгаагүйгээр, зүгээр л хайрлая....


1 comment: