Хөгжим сонсонгоо судалгааны өгөгдөл дээр шинжилгээ хийж байхдаа гэнэт надад үнэхээр их таалагддаг өвөрмөц хоолойтой хамтлаг, дуучдын талаар пост оруулмаар санагдлаа.
MONSTER OF MEN
Исландаас гаралтай 5гишүүнтэй энэ индие, фолк поп чиглэлээр дуулдаг энэ хамтлагийн хоёр дуучных нь хоолой үнэхээр өвөрмөц хэрнээ их гоё сонсогддог. Энэ хамтлагийн Silhouettes гэх дууг нь сонсоод сууж байхад энэ постыг бичих санаа төрсөн юм. Бас Little Talks гэдэг энэ дууных нь клип нь их гоё оо.
LISA HANNIGAN
Ирланд гаралтай энэ гайхалтай дуучин хөгжмийн зохиолч бүсгүйн дуунууд нь их энгийн цаанаа л нэг гоё уянгалаг байдаг. Клипүүд нь бол их энгийн байдлаар үнэхээр хөөрхөн хийчихсэн. Хайр хүрмээр, гоё дуучин...
ARCTIC MONKEYS
Английн индие рок урсгалаар дуулдаг энэ хамтлагийн гоцлол дуучны хоолой нь их гоё өвөрмөц. Бас их царайлаг гэж байгаа. ккк. Их гоё нүдтэй, содон хоолойтой дуучин гэж би лав боддог.
NADA SURF
Америкийн алтернатив рок энэ хамтлагийг дуунууд их гоё ялангуяа Alway Love гэдэг дуунаас нь лав би уйдахгүй ээ.
THE XX
Англиас гаралтай индие поп хамтлаг. Хүмүүс Intro-оор нь их сайн мэддэг болсон гэж бодож байна. Хүмүүс видео хийх болохоороо л ард нь тавиад байдаг болсон байна лээ. Надаа лав энэ хамтлагийн бүх дуунууд нь таалагддаг. Бүгд бөмбөрийн өвөрмөц хэмнэл, цаанаа л нэг гунигтай өнгө аяс, мөн мэдээж өвөрмөц хоолойтой хоёр дуучидтай. Хичнээн удаан сонссон ч уйдахгүй.
DAUGHTER
Бас нэг Английн индие рок хамтлаг. Дуунуудыг нь нүдээ аниад сонсохоор яг л ойд байгаа юм шиг мэдрэмж төрүүлдэг. Яг л манантай чийг үнэртсэн бүрхэг өдөр ойд ганцаараа урьдны явдлыг дурсан зогсож байгаа юм шиг...
TEMPER TRAP
Австралийн индие рок хамтлагийн гоцлол дуучин нь Филиппин гаралтай их гоё өвөрмөц хоолойтой залуу. Түүний дуулж байгаа нь, ер нь байгаа байдал нь миний анхны хайрыг санагдуулаад байдаг юм... <(▰˘◡˘▰)>
Монголд лав Sweet Disposition нь нэг удаагийн PlayTime-ийн гол дуу болоод хүмүүс их мэддэг болсон байх. Миний хувьд 500 Days Of Summer-ийг үзээд л тэгээд хайж олж байсан санагдаж байна.
THE KOOKS
Английн энэ рок хамтлагийн дуучны хоолой нь ч гэх юм уу дуулж буй нь их гоё оо. Seaside гээд дуунд нь би хамгийн их дуртай.
Америкийн таван вокалтай хамтлаг. Их гоё өвөрмөц санагдсан. Анх Daft Punk-ийн ковер хийсэн байсныг нь үзээд л таалагдсан. Тэр дундаа Daft Punk-ийн ковер дээр One More Time-ийн хэсгийг дуулдаг Mitch Grassi-ийн хэсэг нь хамгийн гоё нь байсан.
FLORENCE AND THE MACHINE
Florence Welch-ийн гайхамшигтай хоолой бас босоо ятганы аялгуу нь Английн индие рок энэ хамтлагийн дуу болгоныг нь их гоё, давтагдашгүй болгодог гэж би лав хувьдаа боддог. Сонсоод л байх тусам дуу болгонд нь л дуртай болоод байдаг юм.
Яг одоо санаанд орж ирэхгүй байгаа ч өөр гоё гоё хамтлагууд зөндөө байгаа. Угаасаа гоё хамтлаг болгон өөрийн гэсэн өвөрмөц хэв маяг, өнгө аястай байдаг хойно доо. ^__^
No comments:
Post a Comment