Friday, December 14, 2012

МОНГОЛ ХҮН


Би Монгол хүн гэж монголоор хэлэх амархан.
Хэн ч хэлж чадна
Манай өвөг дээдэс Чингис хаан гэж цээжээ дэлдэх ч амархан.
Хэн ч ингэж хашгирч чадна.
Харин....

“Бидний оршин байгаа газар нутаг бол өвөг дээдсийн минь бүхий л амьдралаа зориулан байж өвлүүлэн үлдээсэн газар учир бид ч мөн энэ л эх орныхоо төлөө амь биеэ зориулж
Үр хойчдоо энэ газар шороо, соёл, зан заншил, уламжлалыг өвлүүлэн үлдээх болно” хэмээн, хэлсэн үгэндээ эзэн байхыг хүн болгон чадахгүй.


Үүнийг зөвхөн МОНГОЛ ХҮН л хэлж, хэрэгжүүлж чадна.



Энэ л бидний оршиж байгаа газар шороог өвөг дээдэс минь үр хойч бидэнд өвлүүлэн үлдээхийн тулд өдөр шөнөгүй тулалдаж, халуун амиа харамгүй өргөсөн.
Бидэнд энэ сайхан байгаль, тал нутаг, цэнгэг агаар, хөх тэнгэрийг үлдээсний хариуд
Тэр л агуу хүмүүсийн үргэлжлэл учир бид ч мөн үр хойчдоо онгон сайхан байгаль, элгэн халуун нутгаа, өвөг дээдсийнхээ агуу соёл, ёс заншлыг
Өвлүүлэн үлдээж, МОНГОЛ ГЭЖ ЯМАР АГУУ ТҮҮХ СОЁЛ, УЛАМЖЛАЛТАЙ,
ЯМАР АГУУ ОРОН гэдгийг харуулах хэрэгтэй.



Бид Монгол үндэснийхээ дээл өмсөж, зургаа авхуулснаараа монгол хүн болчихгүй
Монгол хэл хэмээх хэлийг өдөр тутамдаа ашигласнаараа монгол хүн гэдгээ баталж чадахгүй
Монгол улсын нутаг дэвсгэр дээр төрж, өсч, амьдарч үхсэнээрээ л Монгол улсын ард хэмээн харяалагдчихгүй

Монголд төрч, өсөөгүй, Монголоос гарлаа гээд монгол хүн биш болчихгүй
Монгол дээл өмсөөгүй гээд ёс заншлаа уландаа гишгилсэн нэгэн болохгүй
Харь хэл сурлаа гээд харийн хүнд хувирчихгүй...

Гагцхүү Монгол эх орон, газар шороо, түүх соёлоо үл хүндлэн, үл ойшоон,
Гадны орныг бишрэн шүтэж, даган шүтсэн цагт Монгол хүн байх эрхгүй болно...


2012.12.14
Амгалан овогтой Отгонжаргал.

No comments:

Post a Comment