Tuesday, December 27, 2011

One piece



Өнөөдөр хайрт One Piece-ийнхээ манганы шинэ ангийг уншаад сэтгэл санаа сайхан байна оо. Тэгээд ер нь One Piece үзсэнээрээ ойлгож авсан зарим нэг хэрэгтэй зүйлсээсээ санаж байгаагаа бичихээр шийдлээ. ^____^
Юуны өмнө манай Straw Hat Crew нь бусад далайн дээрэмчид дундаа нилээд хүчирхэг сайн багуудын нэг. Энэ нь багийн ажиллагаа сайн байгаатай холбоотой. Тэгээд анзаараад байхаар хүн болгон өөр өөрийн гэсэн үүрэг рольтой, өөрсдийн гэсэн давуу тал, маш сайн хийж чаддаг зүйлтэй. Багийн бусад гишүүд нь нэгэндээ бүрэн итгэдэг учир ажилд нь хамаагүй оролцдоггүй. Ингэснээр Straw Hat Crew нь бараг л сул талгүй хамгийн хүчирхэг баг болж чадаж байгаа юм даа.
Straw Hat Crew-д:

Luffy- Хамгийн эрч хүчтэй, тэмүүлэлтэй ахмад /Лүффи шиг адал явдалд дуртай хүн бараг өөр байхгүй байхаа даа... /
Zoro- Хамгийн шийдэмгий, амь биеэ үл хайралдаг тулаанч илдчин / Mr.3-ийн лаанд хөл нь орчиход шууд тасдах гэж оролдож байсан.../
Sanji- Хамгийн шилдэг тогооч /Тогооч учир гараа оролцуулалгүй тулалддаг гэхдээ хутга баривал ч муугүй сайн тулалдах чадвартай гэдгээ робиныг аврах замдаа харуулдаг/
Nami- Хамгийн чадварлаг навигатор /Цаг агаар яаж өөрчлөгдөхийг маш сайн мэдэрдэгийнхээ ачаар нь олон удаа хөлгөө авардаг/
Usopp- Хамгийн мэргэн мэргэн бууч.../угтаа бол чавхчин хэдий аймхай ч маш сайн харвадаг/
Chopper- Хамгийн сайн эмч /хэдий өөртөө итгэлгүй ч маш чадвартай/
Robin- Хамгийн мэдлэгтэй түүхч /Робинд мэдэхгүй юм гэж бараг байхгүй байхаа.../
Franky- Хамгийн сайн хөлөг онгоцны мужаан /Триллэр барк дээр гүүр бариад гүйж байгааг нь харвал ч.../
Brook- Хамгийн хөгжилтэй хөгжимчин /Хөгжимчин араг яс, бас болоогүй афро үстэй гэж байгаа.../


No comments:

Post a Comment