Monday, December 26, 2011

Анхны тэмдэглэл



Хүн болгон амьдралыг янз бүрээр хэлж, ярилцаж, дүгнэдэг. Гэхдээ миний хувьд амьдрах гэдэг нь манан будантай замаар урагшаа алхаж байгаатай адил юм шиг санагддаг. Учир нь бид нэг алхамын цаана  юу байгааг мэддэггүй. Тэрхүү нэг алхмын цаана юу ч байж магад, бид мэдэхгүй ч таамагладаг бас ямар байх нь бидний хийж буй алхамаас сонгоод явж буй замаас л шалтгаална....
Хүн бүр өөрсдийнхөө замыг өөрсдийнхөөрөө дүгнэдэг. Зарим нь замын тоос шороотой, хогтой, бартаатай байгаад нь гомдоллож байхад зарим нь янз бүрийн тохиолдох зүйлст нь баярлаж баясч явдаг. 
Миний хувьд аль болох хөгжилтэйгээр энэ аяллаа үргэлжлүүлэхийг хүсдэг... 
Хайрт найз Дуяагынхаа зөвлөснөөр үхэх хүртлээ чөтгөрийг атаархуулж амьдрах болно. ^____^ 

2 comments: